Би хэв маягаа бага зэрэг шинэчлэх дуртай.
Шүүгээндээ нэг шинэ хувцас нэмэх, гэртээ нэг тухтай жижиг зүйл авах заримдаа зүгээр л “яах вэ дээ” гэдэг бодлоор хийсэн худалдан авалтууд ч бий.
Гэхдээ жил өнгөрөх тусам нэг зүйлийг ойлгосон.
Авсан зүйлс маань надад орон зай биш, ачаа болж эхэлдэг юм байна.
Шүүгээ дүүрнэ.
Шургуулга эмх замбараагүй болно.
Хэзээ ч өмсөөгүй, хэрэглээгүй, бүр задлаагүй зүйлс ч олширно.
Тэгээд эцэст нь өөрөөсөө асуух ганц асуулт л үлддэг.
“Надад энэ үнэхээр хэрэгтэй байсан уу?”
2026 онтой хамт олон хүн илүүдэл хэрэглээнээс аажмаар холдож, илүү энгийн, илүү ухамсартай амьдралыг хүсэж эхэлж байна.
Тиймээс би энэ жил дараах ухамсарт хэрэглээний дүрмийг өөртөө зөөлнөөр хэрэгжүүлэхээр шийдлээ.

2026 оны миний хэрэглээний дүрэм
- Гоо сайхан, гэрийн бүтээгдэхүүнийг дууссаны дараа л дахин авна.
- Надад аль хэдийн олон байгаа зүйлсийг дахин дахин авахгүй.
- Худалдан авалт хийхээс өмнө 72 цаг хүлээнэ.
Хэрвээ үнэхээр таалагдаж байгаа бол тэр хугацаанд бодол өөрчлөгдөхгүй. - Шинэ зүйл авахын өмнө заавал “хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асууна.
- Хямд олон зүйлээс илүү чанартай нэгийг сонгоно.
- Гадуур кофе уухаа зөвхөн уулзалт, харилцаанд л зориулна.
- Илүү маркетинг, сурталчилгааг амьдралдааоруулахгүй.
- Ирээдүйд ч дахин ашиглаж болох л гэрийн эд зүйл авна.
- Түргэн шийдвэрээс өөрийгөө хамгаалахын тулд онлайн худалдан авалтыг зөвхөн компьютер дээрээс хийнэ.
- Шүүгээгээ улирал тутам цэгцэлнэ.
Юуг үнэхээр өмсдөг, юуг зүгээр хадгалж байгаагаа харна. - “Зугаацлын төсөв” гаргана.
Санаандгүй, тренд зүйлд зориулах бага хэмжээний мөнгө. - Мөнгөний нэг хэсгийг заавал туршлага, дурсамжид зориулна.
2026 онд би өөрөөсөө ингэж асуух болно:
“Энэ миний амьдралыг илүү утгатай болгож байна уу?”
Хэрвээ үгүй бол авахгүй.

Leave a comment