Орон доторх халуун, хүйтний тоглоом

Орондоо шинэ мэдрэмж оруулна гэхээр заавал хэтрүүлэн бодож, төвөгтэй болгох шаардлага байхгүй ээ. Заримдаа хамгийн энгийн зүйлс ч биеийг сэргээж, таашаалыг илүү гүн болгож чаддаг. Тэр дундаа халуун, хүйтний ялгаатай мэдрэмжээр тоглох нь амархан, бас үнэхээр сонирхолтой арга шүү.

Дулаанаас хүйтэн рүү, хүйтнээс дулаан руу шилжих тэр жижигхэн ялгаа л арьсыг илүү мэдрэмтгий болгож, хүрэлцэлийг хүчтэй мэдрүүлж, тухайн мөчид өөрийгөө бүрэн мэдрэхэд тусалдаг. Ганцаараа ч бай, хосоороо ч бай, бие чинь илүү “амьд” мэдрэгддэг.

Таашаал гэдэг хүн бүрт харилцан адилгүй. Гэхдээ халуун, хүйтний тоглоомыг тохируулж болдог, уян хатан учраас хэн ч өөртөө тааруулж туршиж үзэхэд гэмгүй. Хамгийн чухал нь ямар мэдрэмж чиний биед таалагдаж байгааг өөрөө олж мэдэх юм.

Халуун, хүйтний тоглоом гэж юу вэ?

Энэ бол таашаах байдал болон ойр дотно харилцааны үед дулаан, сэрүүн мэдрэмжийг ашиглан арьсны мэдрэхүйг идэвхжүүлэх арга юм. Арьсан дээр халуун эсвэл хүйтэн зүйл хүрэхэд температурт мэдрэмтгий мэдрэлийн төгсгөлүүд “сэрж”, бие шинэ байдлаар хариу үзүүлдэг.

Энэ төрлийн туршилт нь “мэдрэхүйн тоглолт” гэх илүү өргөн ойлголтод багтддаг. Өөрөөр хэлбэл шууд үр дүнд хүрэхээс илүүтэй мэдрэмж, хүлээлт, анхаарал дээр төвлөрдөг гэсэн үг.

Зарим хүмүүс халуун, хүйтний тоглоомыг нүд боох, массажлах, удаан хүрэлцэх гэхчилэн хослуулж туршдаг. Энэ нь харилцаанд итгэл, харилцан ойлголцол чухал болохыг илүү тод харуулдаг. Гэхдээ заавал онцгой сонирхолтой байх албагүй, энгийн сониуч зангаас ч эхэлж болно шүү дээ.

Аюулгүй байдал ба харилцаа

Хил хязгаараа ярилцах

Сайн харилцаа сайн ярилцахаас л эхэлдэг. Юу сонирхол татаж байна, юу эвгүй санагдаж байна гэдгийг урьдчилан ярилцах нь итгэлийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хүн өөрийгөө аюулгүй, тайван мэдэрч чадна.

Тохирсон дохиотой байх

Ялангуяа шинэ зүйл туршиж байгаа бол “зогс” гэсэн утгатай үг эсвэл ямар нэгэн дохиогоор урьдчилж тохиролцох нь зүйтэй. Энэ нь сониуч зан ба аюулгүй байдлыг зэрэг хадгалах энгийн арга юм.

Температураа урьдчилж шалгах

Бие дээрээ хүргэхээсээ өмнө бугуй, гарын дотор тал дээр туршиж үз. Зорилго нь өөр байхдаа гол биш гүн мэдрэмж мэдрэх нь л чухал юм. Дулаан нь халуун биш тухтай байх ёстой. Хүйтэн нь өвтгөх биш сэргээж өгөх ёстой.

Эмзэг хэсгүүдэд болгоомжтой

Нимгэн, мэдрэмтгий арьстай хэсгүүдэд шууд халуун, хүйтэн хүргэхээс зайлсхий. Биеийн хариу үйлдлийг анзаарах нь хамгийн чухал.

Туршиж үзэх 7 энгийн санаа

1. Мөс эсвэл Мөхөөлдөс

Мөсийг бага зэрэг хайлуулж, уруул, хүзүү, гуяны дотор тал зэрэг мэдрэмтгий хэсгээр зөөлөн гулсуул. Эсвэл мөсийг амандаа авч, үнсэх үедээ хүйтэн амьсгалаар арьсыг “цочроож” болно.

2. Дулаан алчуур

Алчуурыг бага зэрэг халаагаад мөр, нуруу, гэдсэн дээрээ тавь. Дараа нь авахад өрөөний сэрүүн агаар огт өөрөөр мэдрэгдэнэ.

3. Амны температураа солих

Хүйтэн ус, эсвэл бүлээн цай балгасны дараа үнсэхэд ялгаа нь шууд л мэдрэгдэнэ.

4. Металл, шилэн тоглоом

Эдгээр материал температурыг сайн барьдаг. Халуун эсвэл хүйтэн усаар урьдчилж бэлдээд, аажмаар хэрэглэ.

5. Лаа

Зөвхөн биед зориулсан лааг ашиглах. Мөр, нуруу зэрэг хэсэгт эхэлж турш.

6. Өдөр тутмын эд зүйлс

Хүйтэн халбага, чулуу, жимс гээд энгийн зүйлс ч сонирхолтой мэдрэмж өгдөг гээд боддоо.

7. Шүршүүр

Шүршүүрт орохдоо дулаан болон хүйтэвтэр усыг ээлжлэн хэдхэн хоромоор соль. Цусны эргэлт идэвхжиж, бие илүү мэдрэмтгий болдог.

Туршилтын Дараах Арчилгаа

Туршилтын дараа биеэ тайвшруулах нь чухал. Зөөлөн хөнжилдөө ороод ус уух, арьсаа тослох, эсвэл зүгээр л тэврэлдэх. Энэ бүхэн бие болон мэдрэлийн системд “буцаад хэвийн байдалд орж байна” гэсэн дохиог өгдөг.

Тэгэхээр туршиж үзмээр байна уу?

Хэрвээ жаахан ч гэсэн сонирхол төрж байвал… Халуун, хүйтний тоглоом нь аюул багатай, уян хатан, хүн бүр өөрийн хэмнэлд тааруулж болох туршилт юм. Энд бүх зүйл төгс байх алба байхгүй. Зүгээр л ямар мэдрэмж чиний биед таашаал өгч байгааг анзаарч сурах нь л чухал.

Leave a comment