Шүүгээнийхээ өмнө зогсоод “ийм их хувцас байхад өмсөх юм алга” гэж бодож байсан мөч бидэнд бүгдэд нь бий. Ноосон цамцнууд эгнээд өлгөөтэй атлаа зарим нь загатнаж, бие барьж, эсвэл хэлбэргүй, зарим нь өмсөх бүрд тухгүй санагдана. Энгийн хэрнээ төгс crewneck ноосон цамцыг олох тийм ч амар биш. Гэхдээ танд урт хугацаанд өмсөх, ямар ч үед итгэл төрүүлэх, капсул шүүгээнд үлдэх сайн цамцыг тань олоход туслья.
Капсул шүүгээнд тань үлдэх ноосон цамц ямар байх ёстой вэ?
High classic хэв маяг гэдэг нь анзаарагдахгүйгээр хүчтэй харагддаг стиль юм. Тиймээс төгс ноосон цамц дараах шинжүүдийг агуулсан байх ёстой:
- Байгалийн материалтай
Хөвөн, ноолуур, ноос арьсанд амьсгалах мэт тав тухыг өгдөг ба нас ахих тусам биднийг илүү сайхан харагдуулдаг. - Хэлбэр нь сул атлаа цэгцтэй
Хэт бариу биш, хэт сул биш. “Өөрт таарсан мэт” боловч анхаарал татахуйц. - Layer хийхэд амархан
Дотуур нь майк, цамцтай давхарлахад тухгүй байлгадаггүй. - Чимэглэлгүй
Лого, хэт онцгой детальгүй . Учир нь классик гэдэг илүү зүйл байх ёсгүй. - Өнгө нь тайван
Саарал, крем, хар, navy, бор өнгөнүүд улирал солигдсон ч хуучрахгүй.

High classic эмэгтэй яагаад трендээс дутдаг вэ?
Тренд гэдэг хурдан ирээд, хурдан явдаг зүйл. Харин стиль цаг үргэлж үлддэг.
High classic эмэгтэй:
- “Энэ улиралын” биш, энэ амьдралынхаа хувцсыг сонгодог.
- Нэг цамцыг олон жил өөр өөр байдлаар өмсөж чаддаг.
- Шүүгээндээ хэт олон сонголт биш, итгэлтэй хэдэн сонголт үлдээдэг.
Тиймээс синтетик материал, хэт богино настай загвар, хэт анхаарал булаасан загварыг шүүгээнээсээ гаргаж хаядаг.

Ноосон цамц эмэгтэй хүний стильд ямар үүрэгтэй вэ?
Crewneck ноосон цамц өглөө бодолгүй өмсөөд гарч болохуйц, мөн уулзалт, ажил, кофе, аялал гээд өдөр тутмын бүх нөхцөлд тохирох стилийн суурь юм. Энэ нь өөртөө итгэлтэй мэдрэмж өгөхөд зориулагдсан хувцас төдийгүй дүр төрх нам гүм атлаа цэгцтэй, бат бөх харагддаг.

Leave a comment